Монгол орны тал хээрийн экосистем нь дэлхий дахинаа унаган төрхөө хадгалан үлдсэн сэрүүн бүсийн том төлөөлөл юм. Монгол нүүдэлчин малчид олон зууны туршид бэлчээрийн мал аж ахуй эрхэлж Хялганат хээрийг тогтвортой ашиглаж ирсэн уламжлалттай төдийгүй тал хээрийн экосистем нь уудам орон зайд нүүдэллэдэг олон зүйлийн зэрлэг амьтдын өлгий нутаг билээ.
Нүүдэл нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн гол түлхүүр онцлог юм. Малчид олон зууны турш бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой ашиглах туршлага, экологийн мэдлэгтэй бөгөөд бэлчээрийн талхагдалаас урьдчилан сэргийлж ирсэн. Гэвч, малчдын нүүдэлд зөвхөн бэлчээрийн гарц, экологийн нөхцөлөөс гадна нийгэм, улс төрийн байдал нөлөөлдөг.

Унаган төрхөө хадгалсаар байгаа Монголын тал хээр ховор нандин зүйл болохын хамт сүүлийн жилүүдэд үргэлжилж буй нийгэм-экологийн өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн тал хээрийн системд огцом өөрчлөлт авчирч байна. Эдийн засаг нь эрчимтэй өсөж буй Азийн орнуудын нэг Монгол орон юм. Энэхүү эдийн засгийн өсөлт нь уул уурхай, газрын тосны олборлолт, газар ашиглалтын өсөлт зэрэг нийгэм болон эдийн засгийн шилжилтийг авчирч байна. Эдгээр өөрчлөлтүүд зөвхөн уламжлалт газар ашиглалтад нөлөөлөөд зогсохгүй мөн мэдлэгт сөргөөр нөлөөлж байна.
Хотжилт эрчимтэй явагдахын хамт олон тооны малчид хот суурин газар бараадан шилжин нүүсээр байна. Энэ шилжин суурьшилт малын төвлөрөл бий болгож байгаа бөгөөд уламжлалт нүүдлийн мал аж ахуйтай харьцуулахад мал, малчдын нүүдэл багасаж улмаар биологийн төрөл зүйлийн хомсдол, хөрсний элэгдэл, ургамалжилтын өөрчлөлт, бэлчээрийн гарцын хомсдол зэргийг дагуулж байна.

Олон тооны хүн ам нийслэл хотруу шилжин суурьшиж байгаатай зэрэгцэн Монголын тал хээрийн экосистемийг хамарсан зүүн бүсийн 2 аймагт сүүлийн 10 жилд хүн амын тоо багасаж байгаа. Уул уурхайн төслүүд түүнийг дагасан төмөр зам, дэд бүтцийн хөгжил Монголын тал хээрийг хэдэн хэсэгт хуваах аюулд учруулаад зогсохгүй улмаар зэрлэг амьтдын нүүдлийн замыг хаах, зарим зүйл устахад хүргэж байна.
Үүнээс гадна Монголын хээрийн экосистем нь уур амьсгалын өөрчлөлтөд их хэмжээгээр өртөж байгаатай холбоотойгоор байгалийн эрс тэс үзэгдэл ган, зудтай жилүүдийн давтагдалт нэмэгдэж байна. Эдгээр байгалийн эрс тэс үзэгдэл мал, малчдын нүүдэлд ихээр нөлөөлдөг.