Монгол орон нь уудам орон зайд нүүдэллэдэг амьтдын өлгий нутаг хэдийч эдгээр зүйлүүд нь уул уурхай, дэд бүтцийн хөгжилд өртөөд байна. Амьтдын нүүдэл нь байгалийн гайхалтай үзэгдэл төдийгүй биологийн төрөл зүйлд онцгой нөлөөтэй экосистемийн үйл ажиллагааг хангадаг хэмээн судлаачид тодорхойлсон байдаг. Гэвч, дэлхийн хэмжээнд уудам орон зайд нүүдэллэдэг зүйлүүд нь хүний нөлөө, эрчимтэй газар ашиглалттай холбоотойгоор устах аюулд ороод байна. Амьтдын нүүдлийн хэв маяг алдагдах нь ихэнхдээ эргэж сэргэхгүй үйл явц юм.
Монгол орны уудам тал хээрт нэг сая орчим цагаан зээр (Procapra gutturosa), мөн олон тооны хар сүүлт зээр (Gazella subgutturosa) хэдэн зуугаас хэдэн мянган километр нүүдэллэдэг. Монгол орон уур амьсгалын халуун зун, хүйтэн өвөл бүхий эрс тэс онцлогтой учраас нүүдэл нь хүмүүс, мал, амьтад тухайн байгалийн онцлог, орон зай, цаг хугацааны өөрчлөлтөд зохицон амьдрахад гол түлхүүр юм.

Орчин үеийн GPS технологийг амьтны нүүдлийн загварчлалттай уялдуулан нүүдэл шилжилтийг урьдчилан тооцоолол, газар ашиглалтын өөрчлөлтийг үнэлэлт
Хязгаарлагдмал нүүдэл нь мал болон зэрлэг амьтдын тоо толгой буурахад нөлөөлнө. Энэ нь дэлхий дээрх уудам орон зайд нүүдэллэдэг амьтдын нүүдлийн нэг болох Монголын уудам тал хээрт амьдардаг амьтдын нүүдэл устах аюулд хүргээд зогсохгүй мөн орон нутгийн иргэдийн амьжиргаа, газар ашиглалтын тогтвортой хөгжилд чухал ач холбогдол бүхий малын тоо толгой буурахад нөлөөлнө.
Хязгаарлагдмал нүүдлийн гол эх үүсвэр нийгмийн өөрчлөлт юм. Уул уурхай түүнийг дагасан дэд бүтэц зэрлэг амьтдын амьдрах орчинг хувааж улмаар амьтдын нүүдэл хязгаарлагдаж, мөн нүүдэлчин малчид суурин байдалд шилжиж байна. Дэд бүтэц, ялангуяа зам, төмөр зам зэрэг шугаман дэд бүтэц баригдаж уудам орон зайд нүүдэллэдэг зэрлэг амьтдын амьдрах орчинг хувааж, тэдгээрийн нүүдлийн замыг хязгаарласан тохиолдолд тэдгээр дэд бүтцийн нөлөөллийг бууруулах, буцааж авах боломжгүй учраас тухайн амьтны популяци мэнд үлдэх магадлал маш бага байдаг. Үүнээс гадна, тухайн амьтны популяцийн уудам орон зайд нүүдэллэх мэдээлэл алдагдах бөгөөд энэ нь буцаан сэргэх боломжгүй үйл явц юм. Монгол орны тал хээрийн амьтад уудам орон зайд нүүдэллэхгүйгээр мэнд үлдэх боломж бага. Цөөн тооны амьтад мэнд үлдэх боломж байж болох ч тэдний экосистем болон нийгэмд үзүүлэх нөлөө маш бага юм.