MORE STEP оролцогч талуудын уулзалт, 2017 оны 9-р сарын, Улаанбаатар
MORE STEP төслийн хүрээнд 2017 оны 9-р сарын 13 нд Улаанбаатар хотод оролцогч талуудын уулзалт зохион байгуулсан. Уулзалтын гол зорилго:
- Төслийн эхний шатанд оролцогч талуудыг оролцуулах
- Тал хээрийн бүс нутагт гарч буй нийгмийн өөрчлөлтүүд болон экологийн тогтвортой байдлын тулгамдсан асуудлуудыг тодорхойлох
- Оролцогч талууд шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэгийг тодорхойлох
- Оролцогч талуудын оролцооны төлөвлөгөө боловсруулах
Улсын болон орон нутгийн засаг захиргаа, олон улсын байгууллагууд мөн үндэсний болон олон улсын төрийн бус байгууллагууд, уул уурхайн салбар, малчдын төлөөлөл нийт 42 оролцогчид уулзалтанд оролцож бидэнтэй санаа оноогоо хуваалцсан. Оролцогчид бүлгээр ажилласан бөгөөд тус бүрийн мэргэжил, туршлагаас өөр хоорондоо хуваалцаж Монгол оронд тулгамдаад буй асуудлууд мөн нийгмийн өөрчлөлтийг тодорхойлохыг зорисон. Үүнд амьдралын хэв маягийн өөрчлөлт, зэрлэг амьтад болон малын нүүдлийн хэв маягийн өөрчлөлт, орон нутгийн түвшинд газар ашиглалтын хууль тогтоомж бага зэрэг гол асуудлууд тал хээрийн экосистемийн тогтвортой хөгжилтэй холбоотойгоор хэлэлцэгдсэн. Эдгээр нь оролцогч талуудад шаардлагатай судалгааны суурь материал болсон бөгөөд цаашид хийгдэх судалгаанд хамрагдах болно.
MORE STEP оролцогч талуудын уулзалт, 2019 оны 8-р сарын, Улаанбаатар
MORE STEP нь 2019 оны 8-р сард Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус байгууллага, уул уурхайн салбарын төлөөлөл, малчид, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчдыг оролцуулан Монгол Улсын тогтвортой ирээдүйд хүрэх боломжит замууд, нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүчин зүйлсийг тодорхойлох олон талт уулзалтыг зохион байгуулсан.
Оролцогч талууд өнөөгийн бэлчээр ашиглалт, байгаль хамгаалах бодлогын талаар өөрсдийн туршлага, санал бодлоо хуваалцсан. Тэд эдгээр бодлогын нөлөөллийг үнэлж, үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд юу хийж болох, ирээдүйн чухал судалгааны талаар ярилцав. Эдгээр оролцогч талуудын санал, зөвлөмжийг бодлогын шинжилгээ, засаглалын хувилбаруудыг боловсруулахад тусгана.
Энэ уулзалтын хүрээнд оролцогч талууд ирээдүйн нийгмийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйлсийг тодорхойлсон. Эдгээр хөдөлгөгч хүчинд тулгуурлан бид салбар хоорондын үйл явцын ирээдүйн хувилбаруудыг боловсруулах болно. Эдгээр ирээдүйн хувилбарууд нь хөгжлийн өөр гарц, арга замуудын талаархи санаа бодлыг хуваалцах боломж олгохоос гадна төслийн загварчилалд ашиглагдах болно.