МОRE STEP төсөл Монголын тал хээрийн нийгэм-экологийн системийн олон талуудыг нь судлах 5-н модуль, 11-н ажлын хэсэг (цаашид АХ)-ээс бүрддэг. Эдгээр модуль болон судалгааны багуудын салбар хоорондын харилцан уялдаа мөн нийгэм, улс төр, үйлдвэрлэл эрхлэгчдийн бүлгүүдийн оролцоо нь нийгэм-экологийн анализууд болон салбар хоорондын судалгааны суурь мэдээ материал бүрдүүлэх юм.
Модуль 1: Нийгмийн өөрчлөлт
АХ 1: Амьдралын хэв маягуудын өөрчлөлт
Төслийн энэ ажлын хэсэг нь Монгол орны тал хээрийн экосистемийн шилжилтийн утгад нөлөөлж буй нийгмийн үйл явцууд, тэдгээрийн харилцан уялдааг судалдаг. Малчид болон суурин газрын иргэдээс аман судалгаа авах аргаар хүн байгалийн харилцаа, уламжлалт экологийн мэдлэг мэдээлэл, мөн хүн амын шилжин суурьшилт зэргийг тодорхойлох юм. |
АХ 2: Орон нутгийн эдийн засаг болон бодлогын анализ
Энэ ажлын хэсэг нь орон нутгийн нийгэм-эдийн засгийн үйл явцыг ойлгох зорилготой бөгөөд, өнөөгийн бодлогын түвшин, гүйцэтгэх засаглалын механизмууд, мөн бодлого боловсруулах аргуудыг нягтлан үзэж тодорхойлох юм. |
Модуль 2: Нүүдэл, шилжилт хөдөлгөөн
АХ 3: Зэрлэг амьтдын нүүдэл шилжилт
Төслийн энэ ажлын хэсэг өвсөн тэжээлт зэрлэг амьтдын нүүдлийн хэв маяг, тэднийн зан төрхөд газар ашиглалтын хэв маяг, түүнд гарч буй өөрчлөлт, амьдрах орчны хуваагдлын нөлөөг судлах юм. Энэ ажлын хүрээнд цагаан зээрийн нүүдэл шилжилтийг сансарын дохиолол дамжуулагч (GPS) төхөөрөмжөөр судалж загварчилна. |
АХ 4: Малчдын нүүдэл шилжилт
Энэхүү ажлыг хэсэг нь малчдын нүүдэл шилжилт болон тэдний эдийн засгийн хөшүүрэг, шийдвэр гаргах үйл явцыг аман судалгааны аргад үндэслэн судлах юм. Үүнээс гадна GPS бүхий хүзүүвчний тусламжтайгаар малын нүүдэл шилжилтийг давхар судлах юм. |
Модуль 3: Бэлчээрийн чанар
АХ 5: Ургамалжилтийн өөрчлөлт
Энэхүү ажлын хэсэг нь ургамлын хээрийн судалгааны аргад үндэслэн ургамлын биомасс, ургамлын зүйлийн тоо, хөрсний чанарын мэдээ цуглуулж улмаар ургамлын экосистемийн үйл ажиллагаа, мөн түүний мал, зэрлэг амьтдын харилцан холбоонд үзүүүлэх нөлөөг судлах юм. |
АХ 6: Ургамалжилтийн судалгааг өргөтгөх
Энэ судалгааны хүрээнд ургамлын хээрийн судалгааны явцад цуглуулсан мэдээг сансараас авсан ургамлын зурагтай уялдуулан бэлчээрийн талхагдал болон ерөнхий бэлчээрийн төлөвийг төслийн судалгааны талбайг хамарсан уудам орон зайд үнэлэх юм. |
Модуль 4: Өвсөн тэжээлт амьтдын тоо
АХ 7: Мал болон зэрлэг амьтдын тоо
Энэ ажлын хэсэг мал болон зэрлэг ан амьтдыг ерөнхий тоог төслийн судалгааны талбайд тодорхойлох юм. Хээрийн судалгааны шугаман трансектийн аргаар зэрлэг амьтдын тооллого явуулах ба Монголын Үндэсний Статистикийн Газараас малын тооны мэдээг авч боловсруулан загварчилна. |
АХ 8: Өвсөн тэжээлт амьтан ба ургамлын загвар
Энэ ажлын хэсгийн хүрээнд ургамал, уур амьсгал, мал болон зэрлэг амьтдын бэлчээрлэлтийн хоорондын уялдаа холбоог нэгтгэсэн загварыг сайжруулж мөн мал болон зэрлэг амьтад, ургамлын хөдлөл зүйн ирээдүйн төлвийг харуулах юм. |
Модуль 5: Синтез болон зөвлөмж
АХ 9: Нэгдсэн үнэлгээ
Энэ ажлын хэсэн нь бусад дээр дурдагдсан модулиудын үр дүнг нэгтгэж цогц анализ хийх бөгөөд улмаар нэгдсэн мэдээллийн суурь бий болгох юм. Энэ ажлын хүрээнд нийгэм-эдийн засгийн загваруудыг нэгтгэн сайжруулах аргаар нийгэм-эдийн засгийн үйл явц, төлөв байдлыг тодорхойлохоос гадна зөвлөмж боловсруулна. |
АХ 10: Засаглалын хэлбэрүүд
Энэхүү ажлын хэсгийн хүрээнд нийгэм, улс төр, хувийн хэвшил үйлдвэрлэгчдийн олон талт оролцоотойгоор Монголын тал хээрийн экосистемийн тогтвортой байдлыг хадгалах, хамгаалах бодлогын хэлбэрүүдийг тодорхойлно. |
Төслийн менежмент
Төслийн энэ ажлын хэсэг нь төслийн хүрээнд хэрэгжиж буй судалгаа болон хээрийн судалгааны ажлыг зохицуулах бөгөөд мөн төслийг үр дүнг олон нийт, улс төр, шинжлэх ухааны түвшинд хүртээлтэй болоход анхааран ажиллана.
|
Салбар хоорондын холбоо
Энэ ажлын хэсгийн хүрээнд шийдвэр гаргагчид болон судлаачид харилцан туршлага солилцох бөгөөд шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх юм.
|